Чуулганы танилцуулга

24 хүчингүй болж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орлоо. 7/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар: Энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл, үйлчилгээнээс төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд болон байгальд шууд нийлүүлж буй хаягдал усны хэмжээ, бохирдуулагч бодисын агууламж буурч, улмаар байгаль орчны бохирдол тодорхой хэмжээгээр багасч, цэвэрлэх байгууламжуудын найдвартай, хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ. Хууль батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт орлоо. 8/ Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар: Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хэмнэх, зохистой ашиглах олон талын оролцоог хангасан менежментийг бүрдүүлж, усны нөөцийг түүний ашиглах боломжит хэмжээнд нь ашиглах эрх зүйн орчин бүрдлээ. Хууль батлагдсантай холбогдуулан Усны тухай, Рашааны тухай хуулиуд хүчингүй болж, Татварын ерөнхий болон Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт оров. 9/ Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар: Энэ хуульд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, усны бохирдлоо хянах дотоодын хяналттай байх, бохир усны хяналтыг бие даан явуулах, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээх, харилцан мэдээлэл солилцохоор зохицуулалт туссан. Хууль батлагдсантай холбогдуулан Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай, Ойн тухай хуулиуд хүчингүй болж, Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо. 10/ Агаарын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын талаар: Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиудыг нэгтгэн боловсруулсан. Хуулийн төсөл батлагдсанаар агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд урамшуулал, дэмжлэг үзүүлэх зохицуулалт бий болсон. Хууль батлагдсантай холбогдуулан Агаарын тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиуд хүчингүй болж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw