Чуулганы танилцуулга

42 Долоо.Эдийн засгийн байнгын хороо Тус Байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, Улсын Их Хурлаас шийдвэр гаргах, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахад чиглэгдлээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо 5, ажлын хэсэг 15 удаа хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 50 гаруй цаг зарцуулсан байна. Байнгын хороо 20 шахам асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс хууль, тогтоолын төсөл 10-г хэлэлцэж, тэдгээрийн талаар 15 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы хуралдаанд танилцуулжээ. Байнгын хороогоор хэлэлцэгдсэн хуулийн төсөл 10, Улсын Их хурлын бусад шийдвэрийн 10 төслөөс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслөөс 2-г эцэслэн батлаж, Олон Улсын гэрээ, хэлэлцээрийн 1 төслийг зөвшилцөж, бусдыг нь дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тус Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан ажлын хэсгүүд үргэлжлэн ажилласны зэрэгцээ Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллав. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа тайлагнадаг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2011 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанд сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авлаа. 3.Дотоод ажлын талаар 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Тус Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 77 албан бичиг, 26 өргөдөл гомдол /нийтдээ 187 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэв. Ээлжит

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw