Чуулганы танилцуулга

106 3/тусгай хэрэгцээний газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар: бичил уурхайн зориулалтаар олгосон газар болон газрын тосны гэрээт талбай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа явцад доройтсон хөрсийг биологийн нөхөн сэргээлтийн стандартын шаардлагад нийцүүлэн нөхөн сэргээх зэрэг арга хэмжээнүүдийн тодорхой болгон тусгасан. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгуулага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх үүргийг хуульд нарийвчлан тусгасан. Түүнчлэн газар эзэмшигч, ашиглагч нь хөрсний үржил шимийг анхны үзүүлэлтээс нь сайжруулсан, ойн зурвас байгуулсан, жимс жимсгэний мод тариалсан, үржүүлж хашаалсан, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар дэвшилтэд техник, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах зохицуулалтыг хуульд тусгалаа. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас долоо дахин, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд тусгасан. Энэ хууль батлагдснаар хөрсний доройтолын зэрэглэлийг богино хугацаанд мэргэжлийн байгууллага тогтоож түүнд тохирсон арга хэмээнүүдийг хэрэгжүүлснээр хөрсний бохирдол, цөлжилтийн явцыг удаашруулж, буруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw