Чуулганы танилцуулга

21 байдлын үндсэн асуудлууд" сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат, "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тавигдсан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны онол, арга зүйн асуудлууд" сэдвээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж, "Санхүүгийн хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах бодлогын зарим асуудлууд" сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, "Үндэсний аюулгүй байдал ба нийгмийн дундаж давхарга" сэдвээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, "Төсөв, санхүүгийн аюулгүй байдал" сэдвээр Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Ц.Батбаяр, "Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг шийдвэрлэх арга замууд" сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, "Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого" сэдвээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, "Гадаад худалдааны бодлого, тулгарч буй бэрхшээлүүд" сэдвээр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдлаа. Семинарт төсөв, санхүү, эдийн засгийн салбарын төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын байгууллага, арилжааны банкууд болон зарим аж ахуйн нэгжийн нийт 150 гаруй төлөөлөл оролцов. 3.Дотоод ажлын талаар 2012 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 5 удаа, 9.20 цаг хуралдсан. Байнгын хороонд 112 албан бичиг, 41 өргөдөл гомдол ирсэн ба 97 албан бичигт хариу өгч, 36 өргөдөл гомдлыг шийдвэрлэж, Байнгын хорооноос 65 албан бичгийг явуулснаас 38 албан бичигт хариу ирсэн байна. “Эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт семинар нийт 6,30 цаг хуралдаж, хуралдааны тэмдэглэлийг DVD-д хуулбарлаж архивт шилжүүлсэн. Мөн нийт 6 хуулийн 6 боть 725 хуудас, зөвшилцсөн гэрээ, конвенцийн 1 боть 225 хуудас материалыг архивт шилжүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдэд 32 удаа 23530 хуудас материалыг тараасан байна. Хоёр.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Тус Байнгын хороо нийт 8 удаа, 61.5 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 47 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл давхардсан тоогоор 12, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 3, танилцуулга 1-г хэлэлцэж, 10 санал, дүгнэлт гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw