Чуулганы танилцуулга

5 Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд сүүлийн 3 жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Энэ бүхний үр дүнд нэг өрхийн сарын дундаж орлого 2011 оны эцсийн байдлаар 623 мянган төгрөг болж, 2008 оныхоос 70,7 хувиар нэмэгджээ. Төрөөс залуучуудыг мэргэжилтэй болгоход үлэмжхэн анхаарал тавьсан. Их, дээд сургуульд суралцагч 153 мянган оюутан сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болж, амлалтын 1,5 сая төгрөгөө бүрэн авах боломжтой болов. Энэ бүхэн нь залуусаа улс орны ирээдүй гэсэн утгаар харсан ирээдүй цагийн хөрөнгө оруулалт юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг цаашид илүү дэмжих шаардлага бий. Залуучууд нарийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд л баталгаатай ажлын байртай байх болно. 3. Улсын Их Хурлаас төсөв, мөнгө санхүүгийн бодлогыг зохистой явуулах нь улс орноо хөгжил дэвшилд хөтлөх төрийн нэн чухал зохицуулалт юм. Эргэлзээ, шүүмжлэлүүд тал талаас гарч үр дүн муу байх болно гэсэн таамгууд байсан ч 2008 оноос эхлэн авч хэрэгжүүлж байгаа төсөв мөнгөний бодлого эцсийн дүндээ зөв гэдэг нь амьдрал дээр бэлхнээ харагдана. Улсын Их Хурал төсөв, мөнгөний бодлогын асуудлыг маш няхуур авч хэлэлцэж байсан. Ингэснээрээ эдийн засагт халалт үүсэх, инфляц хэмээс хэтрэх аюулыг зайлуулж байв. Энэ талаар манай орны эрдэмтэд, судлаачид, шүүмжлэгчид болон олон улсын валют санхүү, эдийн засгийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг анхааралтай авч үзэж байлаа. “Хүний хөгжил” санг төсвөөс тусад нь бие даалган хуульчилснаар төсвийн нэг хэсгийг зөвхөн иргэндээ зориулах боломж олголоо. Иргэдийн мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргаж өгсөн нь ач холбогдолтой болсон юм. Уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засгийн тэлэлт, төсвийн зарлага хоёрын балансыг хангахын тулд төсвийн тогтворжуулалтын санг тусад нь байгуулав. Улсын төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тойрсон маргааныг цэгцлэх, шат шатанд эдлэх эрх, үүргийн хуваарилалтын шинэ зарчим тогтоож Төсвийн хуулийг батлан гаргасан. 4. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс багагүй шүүмжлэлтэй ханддаг, мөн иргэд амьжиргааны алив зүйлээс ч илүүд үздэг асуудал бол нийгэмд шударга ёс тогтоох тухай шаардлага юм. Энэ талаар Улсын Их Хурал хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан. Төрийн өндөр албан тушаалтан-Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бид өөрсдөө өнөөг хүртэл ёс зүйн дүрэмгүй байсан дутагдлаа засаж Ёс зүйн дүрэмтэй болсон. Өнөөгийн шинэ шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлан мөрдүүлэв. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд тогтоосон хэм хэмжээнд төрийн албаны ёс зүйг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw