Чуулганы танилцуулга

35 Төсвийн хүрээний мэдэгдэл нь тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичиг билээ. 2.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Хуулийн төслийг Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлууллаа. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим иргэний үнэмлэхээр солих ажил техник технологийн асуудлаас болж хойшлогдсонтой холбогдуулан иргэний үнэмлэх олгоход тэмдэгтийн хураамж төлөхийг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чөлөөлснийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулахаар боллоо. 3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Патентын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Инновацийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/ Эдгээр хуулиудыг баталсанаар инновацийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд зарим татвараас чөлөөлөгдөх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Засгийн газрын тусгай сангийн төрөлд инновацийн сан бий болохоор нэмж хуульчлав. 4.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Уг төсөл нь хэлэлцүүлгийн шатанд үлдсэн байгаа болно. Уг хуулийн төсөл нь дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн дарсыг тэмдэгжүүлэх, жил бүр өсч байгаа шар айргийн үйлдвэрлэлт,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw