Чуулганы танилцуулга

121 ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах үндсэн зорилготой бөгөөд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ямар эрх үүрэгтэйгээр оролцох, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох болон эдгээртэй холбогдуулан шүүхийн байгууллагаас хэрэгжүүлэх, зохион байгуулах ажил, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хуульд дараах үндсэн асуудлыг тусгасан: 1/ Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг анхан шатны журмаар, бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орох бөгөөд шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. 2/ Анхан шатны шүүхийг харъяалах нутгийн захиргааны байгууллагаас тухайн шүүхийн тамгын газартай хамтран жил бүр энэ хуульд заасан шаардлага хангасан иргэдийн нэрсийн жагсаалт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөр батлуулна. Ийнхүү батлуулсан нэрсийн жагсаалтаас цахим хэлбэрээр тохиолдлын журмаар сонгох зарчмаар долоо хоног тутам товлогдсон шүүх хуралдаанд орох иргэдийн төлөөлөгчдийн дэд жагсаалтыг тухайн шүүхийн тамгын газар гаргана. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд орох 2 иргэдийн төлөөлөгчийг сонгох бөгөөд, хэрвээ шүүх бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөлөгч хуульд заасан шалтгаанаар шүүх хуралдаанд оролцож чадахгүй бол нөөцөд орсон иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд орохоор хуульд тусгасан. 3/ Хуульд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох иргэнд дараах шаардлагыг тавьсан: - эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх; - тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; - ял шийтгүүлж байгаагүй байх; - сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх; - Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw