Чуулганы танилцуулга

10 хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах замаар байгалийн нөөцийг хэмнэх, эцэслэн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах ач холбогдолтой гэж үзлээ. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд хөрсний доройтлын зэрэглэлийг богино хугацаанд мэргэжлийн байгууллага тогтоож, түүнд тохирсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр хөрсний бохирдол, цөлжилтийн явцыг удаашруулах, бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болж байна. Ази тивийн улс орнуудаас цөлжилт эрчимтэй явагдаж байгаа 5 орны нэгд багтаж байгаа манай улсын хувьд уг хуульд заасны дагуу хөрс хамгаалах болон цөлжилтөөс сэргийлэх олон арга хэмжээг хэрэгжүүлэх болсноороо энэ хууль ач холбогдолтой болж байна. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг юм. Ойн тухай хууль: Энэ удаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ойн тухай, Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн нэг хууль болгож баталлаа. Уг хуулиар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эрх зүйн орчин боловсронгуй болж, улмаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраах цогц ажиллагааны уялдаа холбоо сайжирч, үр өгөөж, чанар нь дээшилнэ гэж үзлээ. Агаарын тухай хууль: Өмнө нь 2011 оны 02 дугаар сарын 10-ний өдөр баталсан Агаарын тухай хууль болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар агаартай холбогдсон харилцааг зохицуулж байсан бөгөөд энэ нь хуулийн давхардал үүсгэж байсан юм. Иймээс энэ хоёр хуулийг нэгтгэн агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах, талаар нэгдсэн бодлого, ойлголт, зохицуулалт бүхий нэг хууль болголоо. Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар агаарын бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, урамшуулах, төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, агаарын бохирдлын хэмжээг богино хугацаанд бууруулахад чухал ач холбогдолтой болно гэж үзлээ. Усны тухай хуулиар усны хязгаарлагдмал нөөцийг хэмнэлттэй ашиглах зарчмыг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгох заалтыг тодорхой болгох, ус ашиглахад тавигдах шаардлагыг чангатгах, усны ашиглах боломжит нөөцийг тооцсоны үндсэн дээр усыг ашиглах, усны зохистой хэрэглээг тогтоох, ус бохирдуулсан болон хомсдуулсанд төлбөр төлөх зарчим бий болгох зэргээр усны асуудалтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох чиглэлээр зарчмын томоохон өөрчлөлт орж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар ус ашиглагч буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, уг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw