Чуулганы танилцуулга

45 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1 Хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцах ажлын хэсгийн талаар Байнгын хороодын тогтоолоор хяналт шалгалтын чиглэлээр нийт 5 ажлын хэсэг 18 яам, агентлагийн үйл ажиллагаанд 17 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 26 гишүүн оролцсон байна. /Мэдээ-2/. Харин Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаагүй тул энэ талаар мэдээ гаргаагүй болно. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль Засгийн газрын эрх бүхий байгууллагуудад олгогдсон эрх үүргийн хэрэгжилттэй танилцах болон Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалтай танилцах ажлын хэсгүүд тус тус санал дүгнэлтээ боловсруулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Мөн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судлах ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний талаар 10 дугаар тогтоол гаргасан бөгөөд одоогоор хэрэгжих шатандаа байна. Уг ажлын хэсэг нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон юм. 3.2. Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, бичгэн асуулт Давхардсан тоогоор Улсын Их Хурлын 23 гишүүн 45 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд 13 удаагийн асуулга тавьсан байна. Одоогийн байдлаар асуулгуудын хариуг Засгийн газраас хуулийн хугацаанд бичгээр ирүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, Р.Гончигдорж, Ц.Баярсайхан нар чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох саналаа өгсөн байна. /Мэдээ-3/ 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 9 гишүүн 55 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд 9 удаагийн бичгэн асуулт тавьсан байна. Эдгээр бичгэн асуултуудаас Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржоос тавьсан асуултын хариуг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сонссон байна. /Мэдээ-4/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw