Чуулганы танилцуулга

8 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар нийт 91 хууль, Улсын Их Хурлын 33 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -16 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль - 52 3. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль -16 4. Гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль - 7 Улсын Их Хурлын тогтоол – 33 байна. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар эдийн засаг, нийгмийн чухал суурь харилцаа болсон байгаль орчны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Усны тухай /Шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ойн тухай /Шинэчилсэн найруулга/, Амьтны тухай, Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/, Хог хаягдлын тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг бие даасан томоохон хуулиудыг шинэчлэн болон шинээр баталснаас гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зарчмын томоохон нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Мөн энэ удаагийн ээлжит чуулганаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Инновацийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай зэрэг эдийн засаг, нийгмийн болон шүүх эрх мэдлийн салбарын харилцааг зохицуулсан бие даасан хуулиудыг шинээр батлан гаргав. Түүнчлэн Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20142015 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хуульд заасны дагуу хаврын ээлжит чуулганаар хэлэлцдэг бодлогын асуудлуудыг ч хэлэлцэж, батлан гаргалаа. Мөн 2012 он Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил учраас Төсвийн тухай хуульд заасныг баримтлан Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар танилцсан болно. Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд оруулсан өөрчлөлт бөгөөд уг өөрчлөлтөөр энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас газар өмчилж авах хугацааг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw