137 УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН “ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг тус тус баталлаа. 1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын иргэнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан иргэний үнэмлэх олгоход иргэдээс авах тэмдэгтийн хураамжаас нэг удаа чөлөөлөх хугацааг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тогтоосныг энэ хуулиар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж өөрчлөн баталлаа. 2.“Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар тогтоолын талаар: Энэ тогтоолоор Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн санал хураалтад оролцох иргэн Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийг ашиглах, мөн иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэнд олгогдсон шинэчилсэн цахим үнэмлэхийг тус тус ашиглаж болохоор тогтоолоо. Цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлыг Засгийн газар зохион байгуулна. Мөн санал хураалтад оролцох сонгогчийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг ашиглан таньж, шалгах ажиллагааг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болголоо. Тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх, зүй хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Ганболд ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw