60 ажиллагааг сурталчлах төвүүдэд хүргүүлж ажиллалаа. Мөн иргэд, хөдөлгөөний зүгээс Улсын Их Хурлын дарга, удирдлагад хүргүүлсэн шаардлагыг хүлээн авч уламжлан шаардлагатай асуудлаар хариуг нь өгөв. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Мэдээлэл, сурталчилгааны албанаас хаврын чуулганы хугацаанд 50 гаруй нэвтрүүлгийг бэлтгэн МҮОНТ-ийн хоёрдугаар суваг, NTV, TV-5, За телевиз, “Шинэ дэлхий” телевиз, Парламентын суваг телевизээр цацав. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд хялбаршуулан сурталчлах зорилгоор тухайн 7 хоногт хэлэлцэн баталсан хамгийн чухал хуулиудаар, тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Эхэд урамшуулал олгох тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Байгаль орчны багц хууль, Улсын Их Хурлын болон НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар тайлбар нэвтрүүлгийг хийн үзэгчдэд хүргэлээ. Мөн тайлангийн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн зэрэг мэдээ, мэдээллийн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь дамжуулах ажлыг гүйцэтгэлээ. Хаврын чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 8 дугаарыг цаг хугацаанд нь гаргаж уншигч, захиалагчдад хүргэв. Түүнчлэн энэ хугацаанд нийт 10445 гаруй иргэнийг Төрийн ордонтой танилцуулан, Парламентын мэдээллийн хуудас, Улсын Их Хурал, Төрийн ордны талаарх танилцуулгыг тараан олголоо. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw