Чуулганы танилцуулга

22 Тайлангийн хугацаанд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 22 удаа, хуралдаж санал, дүгнэлт гаргав. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 78 албан бичиг, иргэдээс 35 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө. Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх 7 төрлийн 45 мэдээ, мэдээллийг дотоод сүлжээнд оруулж, 11 төрлийн 150 000 хуудас материалыг олшруулан тарааж, 16 хууль, Улсын Их Хурлын тогтоолын хувийн хэргийн 1903 хуудас материал, 2 төрлийн 74 хуудас хяналт, шалгалтын ажлын материал зэрэг баримт бичгийг архивлан баримтжууллаа. 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1/ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Уг хуульд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааны журам, орон нутгийн засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгаль хамгаалах талаарх эрх үүрэг, байгаль орчны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүн зэрэг асуудлуудыг тодруулан тусгалаа. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялаг, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутгийн удирдлага, бодлогын төлөвлөлтийг зохицуулж байхаар шинээр туслаа. 2/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын талаар: Байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан. Хууль батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оров.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw