30 хуудсыг Улсын Их Хурлын сонгуулийн нэгэн адил автомат машинаар тоолох юм. 1.Нийслэлийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурлын сонгуультай хамт зохион байгуулан явуулахтай холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам, нэр дэвшүүлэх хугацаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгааны журам, сонгогч саналаа өгөх, сонгуулийн дүнг гаргах, сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах журмыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцүүлсэн болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь нийслэлд нэгээс доошгүй жил амьдарсан байх шаардлагыг оруулсан. 2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Л.Гантөмөр, Ж.Энхбаяр нарын 4 гишүүн санаачлан Улсын Их Хуралд 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг баталсан боловч хэлэлцэх явцад найруулгын шинжтэй зарим заалтууд саналын томъёололд ороогүй тул шаардлагатай зохицуулалтуудыг хуульд нэмж тусгах, зарим зүйл, хэсэгт найруулгын засвар хийх шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталлаа. 3.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Дондог, гишүүдэд Ж.Батсуурь, Г.Баярсайхан, Р.Раш, Х.Тэмүүжин нар ажиллав. Байнгын хорооны хурлаар энэ асуудлыг 2 удаа хэлэлцэж 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байхаар хууль батлагдлаа. 4.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын ээлжит
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw