67 5.2.Дотоодод Монгол Улсын Их Хурлын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 2 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw