23 3/ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн талаар: Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай зэрэг нэгэн ижил зохицуулалттай хуулиудыг нэгтгэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болгож батлав. 4/ Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн талаар: Энэ хууль батлагдсанаар хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, цөлжилтийн ангилал болон үнэлгээ, шинжилгээ, хөрс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилт үүсгэж байгаа шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оролцох төрийн байгууллага, орон нутгийн Засаг дарга, Иргэдийн хурал, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгосон. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хохирлыг нөхөн төлүүлэх, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага тодорхой боллоо. 5/ Хог хаягдлын тухай хуулийн талаар: 2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай, 2003 батлагдсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, 2009 онд батлагдсан Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиудыг нэгтгэн хог хаягдалтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан хууль байхаар боловсруулав. Хууль батлагдсантай холбогдуулан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай, Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиуд хүчингүй болж, Төсвийн тухай болон Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо. 6/ Амьтны тухай хуулийн талаар: Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулиудад ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглах, ан агнууртай холбогдсон харилцааг зохицуулах талаар ижил зохицуулалтыг агуулж байгаа тул дээрх хоёр хуулийг нэгтгэж, Амьтны тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ хуульд амьтны жам ёсны эрхийг хүндэтгэж, энэрэнгүй хандах гэсэн ойлголтууд шинээр тусгасан.Хууль батлагдсантай холбогдуулан Ан агнуурын тухай болон Амьтны аймгийн тухай хууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw