68 ЗУРГАА. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв нь Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 34 судалгааны бүтээгдэхүүн, ном товхимол, гарын авлагыг боловсруулан гаргаж Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Хуулийн ажлын хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын хэрэгцээнд хүргүүлэв. Үүнээс Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар 15, тусгай захиалгат судалгаа-8, Судалгааны төвийн санаачлагаар 5 судалгааны ажлыг гүйцэтгэв. Судалгааны төвийн гаргасан бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь ангилбал: 1. Судалгаа шинжилгээний бүтээгдэхүүн-28 Үүнээс: - Бодлогын судалгаа, дүн шинжилгээ-6 - Харьцуулсан судалгаа-14 - Лавлагаа, мэдээлэл-4 - Тойм судалгаа-3 - Контент анализ-1 2. Судалгааны илтгэл, нийтлэл-12 3. Ном товхимол, гарын авлага-6 - “Бодлогын судалгаа шинжилгээ” эмхэтгэл, 11-р боть /17 судалгааны тайлан/ - “Бодлогын судалгаа шинжилгээ” эмхэтгэл, 12-р боть /24 судалгааны тайлан/ - Ардчилсан Үндсэн хууль-20 жил /эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл/ - “Дэлхийн улс орнуудын парламентын ажлын албаны туршлага” ном - Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга - Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга 4. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал - Ардчилсан Үндсэн хууль-20 /эрдэм шинжилгээний хурал/ - Парламентын Ажлын албаны талаарх бусад орнуудын туршлага, Улсын Их Хурлын Тамгын Газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь сэдэвт хэлэлцүүлэг Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагаа өндөрлөж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 234 тоот захирамжаар баталсан журмын дагуу “Монгол Улсын Их Хурлын түүхэн товчоон” (2008-2012) номонд оруулах мэдээллийн агуулгыг боловсронгуй болгож, Улсын Их Хурлын гишүүд болон сонгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэвлэлд бэлтгэх ажлыг хийж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw