19 батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх бөгөөд энэ хууль батлагдан гарснаар манай улсын үндэсний эрх ашиг тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой алхам боллоо гэж үзсэн. 2/“Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II төсөл”-ийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 5 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2010 оны хэлэлцээрээр ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 8,500,000.00 (найман сая таван зуун мянга) хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг “Эрчим хүчний үр ашиг II” - Улаанбаатар хотын IV дулааны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд олгохоор шийдвэрлэлээ. Төслийн өмнөх зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулахаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх явцад уг төсөлд зориулж нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох шийдвэр гарсны дагуу Германы талтай хэлэлцэж, өмнө 2006 онд амласан 4,5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг өөрчилж, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор тохиролцлоо. 3/Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 5 дугаар сарын 18-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрээр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 20 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олон улсын түвшинд хүрэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг хөгжүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулж Монгол Улсын экспортыг дэмжих юм. 4/Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw