29 3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай; 4. Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай; 5. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай; 6. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ж.Сүхбаатар, Д.Дондог, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Ө.Энхтүвшин нар санаачлан боловсруулж Улсын Их Хуралд 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Нийслэл нь Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршиж үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хотын хувьд түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг биеэ даасан хуулиар зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж энэхүү эрх зүйн зохицуулалтдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан тусгасан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг орон нутгийн бусад шатны сонгуулиас тусад нь зохион байгуулж, сонгуулийн тогтолцоо болон зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурлын сонгуулийн нэгэн адил холимог хувилбар буюу олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 төлөөлөгчийг мажоритари буюу тойргоос, 15 төлөөлөгчийг пропорциональ буюу намын нэрийн жагсаалтаар сонгох юм. Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд сонгогчдын санал сонгуулийн үр дүнд тусгалаа олохын зэрэгцээ дүүрэг, хорооны иргэдийн төлөөллийг хангах юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын сонгуулийг Улсын Их Хурлын сонгуультай нэг өдөр зохион байгуулан явуулах, үүнтэй холбогдуулан сонгуулийг нийслэлийн сонгуулийн хороо болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14.2-т заасан сонгуулийн орон нутгийн байгууллага зохион байгуулан явуулах, санал авах ажиллагааг 07-20 цагийн хооронд зохион байгуулахаар тогтов. Нийслэлийн Хурлын сонгуулийн санал авах хуудас нь Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудастай нэгдмэл байх бөгөөд саналын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw