20 18-нд баталсан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд манай улстай дипломат харилцаа тогтоогоогүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоохоор төлөвлөөд, Монгол Улс Андоррагийн Хаант Улс, Бүгд Найрамдах Гамби Улс, Бүгд Найрамдах Гондурас Улс, Бүгд Найрамдах Малави Улс, Бүгд Найрамдах Науру Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Доминикийн Хамтын Нөхөрлөл Улс, Коморын арлууд, Самоагийн Тусгаар Улс, Сент-Винсент ба Гренадин Улс, Соломоны Арлууд Улс, Тувалу Улс зэрэг 12 улстай дипломат харилцаа тогтоолоо. Шинээр дипломат харилцаа тогтоон дээрх улсуудтай хамтран ажиллах нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хөгжиж буй орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, улмаар бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хоёр талын шугамаар төдийгүй олон улсын байгууллагуудын индэрт санал санаачлага, хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, үр дүнд хүргэх, хөгжлийн туршлагаа солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үйлсэд ач холбогдолтой. НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоосноор бодит боломжид түшиглэн хоёр талын харилцааг хөгжүүлэхээс гадна НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө бие биенээ дэмжиж, хамтран ажиллах боломжтой болж байна. 5/Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталлаа. 6/Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Засгийн газар Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино болон урт хугацааны арга хэмжээнүүдэд зориулсан 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг хэрэгжүүлнэ. 2. Хууль сурталчлах ажлын талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Конрад Аденауэрийн сантай хамтран 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт семинарыг зохион байгуулав. Семинарт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир, Конрад Аденауэр сангийн Монгол дах суурин төлөөлөгч Йоханнес Д.Рай нар үг хэлэв. Мөн "Эдийн засгийн аюулгүй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw