Чуулганы танилцуулга

17 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 53 удаа хуралдаж, 153 хууль, тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоол 19-г баталж, 95 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 20 ажлын хэсэг 62 удаа хуралдаж төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гарган ажиллав. Иргэдийн 292 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 125 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж зохих журмын дагуу хариуг өгсөн байна. Нэг.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлын 2012 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хороонд өргөн мэдүүлэгдсэн хууль, Улсын Их Хурлын тогтоол, олон улсын гэрээ, хэлэлцээрийн нийт 16 асуудлаас 6 хуулийн төслөөр 11 санал, дүгнэлт, 29 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэж, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, конвенци 9, дипломат харилцаа тогтоох тухай 1 асуудлыг зөвшилцөж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын тогтоолоор 1998 онд баталсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудын хэрэгжилттэй танилцаж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсэг 2 удаа, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг 6 удаа хуралдлаа. 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1/Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Батбаяр, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Н.Ганбямба, Э.Мөнх-Очир, Д.Ганхуяг, З.Алтай нарын гишүүдээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw