14 бусад ажилтны нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулсан. Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Хуульд өөрчлөлт орсноор зөвхөн ах, дүү, төрөл, садангийн хүмүүсээс донор сонгохоос гадна эдийн тохироо нь нийцэж эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүнийг донорт сонгох боломжийг тусгасан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг батлан гаргаснаар хуулийг хэрэгжүүлэх явцад түүний зарим зүйл, хэсэг, заалтын хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэр томъёог тодруулах, илүү боловсронгуй болгох шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Хуульд "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэсэн нэр томъоёг нэмж, тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгож байхаар хуульчиллаа. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгаж байхаар боллоо. Авлигын эсрэг хуульд орсон нэг чухал өөрчлөлт нь тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилж байхаар хуульчилсан явдал юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулахдаа хууль бусаар хөрөнгөжих явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хариуцлага хүлээлгэж байхаар хуульчилсан. Ингэснээр уг хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулах боллоо. Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх, соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх, үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, соёлын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тухайн салбарын эрх зүйн орчныг боловронгуй болгох гэсэн зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг заав. Энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол улс гадаад бодлогын хүрээнд 12 оронтой дипломат харилцаа шинээр тогтоосноор дэлхийн 163 улстай дипломат харилцаатай боллоо. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw