Чуулганы танилцуулга

154 Зургаа. Улсын Их Хурал дотооддоо хяналтгүй гэсэн эргэлзээ иргэдэд байсан, одоо ч байгаа байх. Үүний хариуд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бид нээлттэй болгож, чухамдаа сонгогч иргэд хяналт тавих эрхийг нь хангасан билээ. Улсын Их Хурлын гишүүд бид өөрсдөө сонгогчдын өмнө ил тод байлаа. 32 телевиз, 3 радио, 33 сонин, 16 цахим хуудас, мэдээллийн 8 агентлагийн сурвалжлагч нар Улсын Их Хурлын үйл ажиллагааг байнга сурвалжилж байв. Сонгогчид бидний алдаа оноог дэнсэлж, зонхилох тохиолдолд хатуугаар шүүмжлэн шаардлагаа тавьж байсан нь үлэмжхэн ач холбогдолтой байв. Улсын Их Хурлын гишүүд бидний хийсэн бүтээсэн нь иргэд сонгогчид та бүхэнтэй хамтдаа хийж бүтээсэн зүйл юм шүү. Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл, ард түмний тусгал. Улсын Их Хуралд гарч байгаа бэрхшээл, ололттой бүхэн энэ утгаараа ард түмэнд хамаатай юм. Улсын Их Хурал бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд бие даасан 111 хуулийг гаргаж, 484 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 тогтоол, 35 бодлогын баримт бичиг, 59 олон улсын гэрээ хэлэлцээрийг баталжээ. Хууль баталсан тоо хэмжээгээр бид чамлалтгүй амжилт тогтоов. Гэхдээ хуулийг чандлан хэрэгжүүлэх чадамж, зохион байгуулах арга ажиллагаандаа ахиц гаргах шаардлагатай байна. Би энд бүх ажлыг тайлагнан хэлэх гээгүй байна. Тийм зорилго ч тавиагүй. Харин Улсын Их Хурлын гишүүд та бүхэн сонгогчиддоо ажлынхаа ололт амжилт, бэрхшээл дутагдлын талаар дэлгэрүүлэн тайлагнах биз ээ. Аймаг, сум, бүс нутаг хөгжил дэвшилд тэмүүлж байна. Хүмүүс сэтгэл тайван амьдралыг хүсч байна. Улс оронд дэг журам, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх шаардлага бий. Улсын Их Хурлын гишүүд Та бид бүрэн эрхийн хугацаанд үүргээ биелүүлсэн эсэхэд ард түмэн дүнгээ тавих биз ээ. Долоо. Ардчилсан сонголтын ололтыг алдахгүй байхын үнэ цэнэ юугаар ч хэмжишгүй их ээ. Монголын ард түмэн энэ ололтыг зөв ашиглахад суралцаж байна. Улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, нийт сонгогчдын анхаарал Улсын Их Хурлын болон Нийслэлйн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд төвлөрөх боллоо. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлын явцтай танилцан сонгууль шударга явагдана гэдэгт итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн юм. Сонгууль шударга болдогийг бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйцаар Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй байна. Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хүрээнд хэр хариуцлагатай явагдахаас эцсийн үр дүн шалтгаална. Ард түмний сонголтыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw