Чуулганы танилцуулга

69 Мөн 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр бий болох парламентын гишүүдийн хэрэгцээнд зориулан “Улсын Их Хурлын гишүүний гарын авлага” номын шинэчлэн найруулсан 3-р хэвлэлийг эмхэтгэн гаргах бэлтгэл ажлыг хийж байна. Тайлант хугацаанд судалгааны төвөөс нийт 19 судалгааны тайланг захиалагчдад хэвлэмэл байдлаар хүргүүлж, Улсын Их Хурлын номын сан болон дотоод мэдээллийн сүлжээнд PDF хэлбэрээр бүрэн эхээр нь байршуулав. Судалгааны ажлын ангилал, статистик мэдээлэл: Захиалагчаар: - Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар-15 - Судалгааны төвийн санаачлагаар-5 - Тусгай захиалгат судалгаа-8 Захиалагчдын нэрсээр: - Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг-3 - Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд-2 - Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр-2 - Улсын Их Хурлын гишүүн Ц.Шинэбаяр-1 - Улсын Их Хурлын гишүүн З.Алтай-1 - Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва-1 - Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн-1 - Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж-1 - Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар-1 - Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү-1 - Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь-1 Судалгаа, шинжилгээний ажлын тойм мэдээлэл, ангилал: Судалгааны төв нь Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дараах чиглэлээр оролцож, мэдээлэл судалгаагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөлгөө үзүүлэх хэлбэрээр ажиллаж байна. Үүнд: 1/ Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудалд хамаарах захиалгат болон төлөвлөгөөт судалгаа /Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар болон Төвийн санаачлагаар/ 2/ Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, мэдээлэл, лавлагаа /Улсын Их Хурлын гишүүд, Хуулийн ажлын хэсгүүд, Улсын Их Хурлын Тамгын газарт/ 3/ Улс орны нийгэм-эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар гүйцэтгэсэн бодлогын судалгаа, шинжилгээ /Захиалгаар болон Төвийн санаачлагаар/ 4/ Өргөн баригдсан хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, холбогдох судалгаа, мэдээлэл /Улсын Их Хурлын гишүүд болон хуулийн ажлын хэсгүүдэд/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw