Чуулганы танилцуулга

122 - сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх. 4/ Ажил олгогч нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ажилтандаа чөлөө олгох эрхтэй бөгөөд хэрвээ ийнхүү чөлөө олгоогүй бол хуульд заасан захиргааны хариуцлага хүлээнэ. Иргэдийн төлөөлөгч дараах үндэслэл, шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй байж болно: -холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу татгалзан гарсан; -эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон; -албан томилолттой байсан; -бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа; -хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байсан. 5/ Дараах албан тушаалтнуудыг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцуулахыг хориглосон: Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга. 6/ Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцохтой нь холбогдуулан иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлс, иргэдийн төлөөлөгч хараат бус байх, тангараг өргөх болон, шаардлагатай тохиолдолд шүүгчийн нэгэн адил нөлөөллийн мэдүүлэг бөглөх, иргэдийн төлөөлөгчийг холбогдох мэдээ, мэдээллээр хангах, иргэдийн төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн тамгын газар хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг мөн хуулиар зохицуулсан. 7/ Иргэдийн төлөөлөгчөөр шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэнд зохих хөлсийг шүүхийн төсвөөс олгох бөгөөд түүний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөл, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батлахаар заасан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw