Чуулганы танилцуулга

33 Н.Батбаяр, Х.Жекей нарыг томилсон Улсын Их Хурлын даргын захирамж гаргуулав. Тайлангийн хугацаанд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хороо 1 удаа хуралдаж, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудаас сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар хийж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсож, сонгуулийн автомат санал авах, тооллогын техник хэрэгслэлтэй танилцлаа. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тус Байнгын хороо 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулийн биелэлтийг хангуулах чиглэлээр болон хяналт шалгалтын дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд: Байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л. Амарсанаа болон бусад холбогдох хүмүүсийн мэдээллийг хэлэлцэн хугацаатай үүрэг, чиглэл өглөө. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг явуулж, үүний дагуу холбогдох байгууллагууд Улсын Их Хурлын 2 тогтоолын төслийг боловсруулан ирүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэл, хяналтын дэд хорооны дарга З.Энхболд нар 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн газар дээр очиж сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийн байдалтай танилцлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт холбогдох байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, гарсан асуудал, зөрчлийг тухай бүр шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах чиглэлээр албан бичгүүд явуулав. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан зарим журмын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэл, хяналтын дэд хорооноос саналаа өгсөн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw