103 байхаар болов. Түүнчлэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг хориглож, энэхүү үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг үүрэг болгожээ. 5.Мод, сөөг нутагшуулах, тарималжуулахаар хийж байгаа туршилт, судалгааны ажлаас бусад тохиолдолд мод, сөөгний тарьц, суулгац импортлохыг хориглосон бөгөөд энэ нь төсвийн хөрөнгөөр нутагших эсэх нь тодорхойгүй мод, сөөгний тарьц, суулгацыг оруулах явдлыг хязгаарласнаас гадна гадаад улсаас оруулж ирж байгаа мод, сөөгний тарьц, суулгацаар дамжин ой санд сөрөг нөлөө үзүүлэх хөнөөлт шавж орж ирэхээс урьдчилан сэргийлсэн зохицуулалт болов. Мөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр бойжуулсан чанартай тарьц, суулгац, тарьсан мод, бут, сөөг, таримал ойг зохих журмын дагуу төрөөс худалдан авах буюу бусад хэлбэрээр урамшуулж байхаар хуульчиллаа. 6.Ойн хууль тогтоомж зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байхаар хуульчилсан нь иргэн, нөхөрлөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг өндөржүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, хууль бусаар мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн, ойн санд хортой нөлөөлөл үзүүлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагаа явуулахдаа ойг устгасан болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэхээр боллоо. 7.Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын зааг ялгаа, эрх үүргийг тодорхой болголоо. 8.Ойг хөнөөлт шавжаас хамгаалах, ойжуулалтын ажлын чанар үр өгөөж дээшлэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөхөд чиглэгдсэн ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын нарийвчилсан судлагааг орон нутагт явуулах, устгалын ажлын хяналт шинжилгээг хийж, үнэлгээ хийх, түүнчлэн ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, ойн түймрийн аюулын үнэлгээ шинжилгээ, үр дагаврыг судлан тогтоосны үндсэн дээр ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраах арга хэмжээг төлөвлөх боловсруулах эрх зүйн орчин бүрдлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw