15 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 04 дүгээр сарын 5-наас 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажлын 35 өдөр үргэлжилж, энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 16 удаа болов. Чуулганы нэгдсэн хуралдааныг сараар авч үзвэл: -04 дүгээр сард 6 удаа, 14 цаг 18 минут -05 дугаар сард 10 удаа, 39 цаг 42 минут нийт 16 удаа хуралдсан байна. Хаврын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 82 асуудлыг 54 цаг 00 минут хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Д.Ганхуяг, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд нар өөрсдийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар илтгэл тавьжээ. Хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг 32 гишүүн давхардсан тоогоор 53 удаа танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс 223 асуулт тавьж, хариулт авчээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр /15/, Ц.Батбаяр /16/, Э.Бат-Үүл /10/, Н.Ганбямба /11/, Д.Ганхуяг /15/, Р.Гончигдорж /15/, Д.Дамба-Очир /9/, С.Ламбаа/13/, Р.Раш /9/, Ц.Сэдванчиг /13/, С.Эрдэнэ /16/ нар хамгийн олон асуулт тавьж, хариулт авсан байна. 2012 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 184 удаа 519 минут буюу 8 цаг 39 минут үг хэлсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр /25/, Э.Бат-Үүл /14/, Г.Баярсайхан /15/, Д.Ганхуяг /21/, Р.Гончигдорж /37/, Л.Гүндалай /17/, С.Ламбаа /14/, Ц.Нямдорж /60/, Р.Раш /16/, Д.Тэрбишдагва /15/, С.Эрдэнэ /17/ нар хамгийн олон минут үг хэлжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw