Чуулганы танилцуулга

4 Хурал онцлогтой нөхцөлд ажилласны нэг илрэл. Нөгөө талаар монголчуудын нэгдэл нягтралтай, хүч нөлөөтэй байж болохыг харуулах баримт. Бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Шинэ бүтээн байгуулалт", Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлыг далайцтай өрнүүллээ. Зөвхөн төсвийн хөрөнгөөр 2009 онд 460 тэрбум, 2010 онд 591 тэрбум, 2011 онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2012 онд 1 их наяд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Дотооддоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай бид их ярьдаг аа. Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал, тодорхой яривал, 2 хүчин зүйлээс шалтгаалж байгааг анзаарч болох байна. Нэг дэх нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дах нь, иргэдийн худалдан авах чадавхийг зохих түвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй. Сүүлийн 4 жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 2. Эдийн засгийн цар хүрээтэй өсөлтийн үр дүнд жилээс жилд нэмэгдэж байгаа орлогыг иргэндээ хүртээмжтэй, зөв хуваарилах шаардлага тавигдаж байна. Хуваарилалт нь хөдөлмөр, түүний үр дүн, бүтээмжээр хэмжигдэх ёстой. Тэгвэл иргэдээ гэсэн ийм үйл ажиллагаа явагдаж чадсан уу. Улсын Их Хурлын энэ бүрэн эрхийн хугацаанд цалин, тэтгэвэр хоёр гаруй дахин нэмэгдэж байна. Дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол энэ жил 640 мянга болно. Дундаж тэтгэвэр 95 мянгаас 190 мянган төгрөгт хүрнэ. 163 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр зөрүүг нь арилгаж байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах шалгуурыг өөрчилж, жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн наад захын арга хэмжээ болсон юм. Хэдийгээр хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан ч хоёр намын амласан 1.5 сая төгрөг бага, дунд орлоготой иргэдийн амьдралд үлэмж тус үзүүлсэн нь эргэлзээгүй. Жишээ нь, сар бүр 21 мянгаар хүн бүрт олгож буй 500 мянган төгрөгийг аймгуудын дундаж хүн амаар бодоход нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг олгожээ. Улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийг иргэддээ хүртээж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw