Чуулганы танилцуулга

11 төлбөрийг тооцох үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх нөхцөл, төлбөрийг төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Амьтны тухай хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах, амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа, түүнийг барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл, амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох заалтуудыг нарийвчлан тусгасан болно. Мөн амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэр, амьтны судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах, амьтны амьдрах үйл явцын хэрэгтэй чанарыг ашиглах, амьтны мэдээллийн сан, амьтан ашигласны төлбөр, амьтны тоо толгойг зохицуулах, амьтныг гадааад улсад гаргах, гадаад улсаас оруулж ирэх, амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг чухал шаардлагатай харилцааг зохицуулж хуульчилсан болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,473.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,860.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 387.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна. Эдийн засгийн хурдацтай өсөлт өнгөрсөн онд 17 хувь болсон бол ирэх жил 19 хувьд хүрэхээр болж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүдэд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш гаргах хэд хэдэн төслийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлэх, мах, сүүний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах, төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шимийг иргэн бүрт хүргэх, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасныг Улсын Их Хурал хэлэлцэн баталлаа. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw