46 3.3 Ерөнхий сайдын мэдээлэл Хэдийгээр тайлант хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийхээр төлөвлөсөн мэдээллүүдийг хэлэлцэж амжаагүй боловч хуульд заасны дагуу Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн болно. Мэдээллийн үеэр давхардсан тоогоор 12 гишүүн 31 асуулт тавьж, хариулт авчээ. /Мэдээ-5/ Байнгын хорооны хуралдаанд 3 удаагийн мэдээлэл хийгдсэн байна. Тухайлбал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явц байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар, Махны хангамж, нийлүүлэлтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ш.Ганхүү нар тус тус мэдээлэл хийсэн байна./Мэдээ-6/ 3.4.Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүргийн хэрэгжилт Монгол Улсын эдийн засаг нийгмийн 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын 2 тогтоолын 7 заалтаар Засгийн газарт өгөгдсөн үүргүүд хэрэгжих шатандаа байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, Иргэний цахим үнэмлэхтэй холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсоод хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг өгөгдсөн бөгөөд үүний дагуу Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсан. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw