Чуулганы танилцуулга

134 4/донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэх; 5/донорын эд, эрхтэн шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг тусгай зөвшөөрөл авч, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад, шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн баг гүйцэтгэх; 6/донорын эд, эрхтэн шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрөөс давсан төлбөр урамшуулал авахгүй байх; 7/ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолж, импортлохыг хориглох; 8/хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цуснаас бусад эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох; 9/донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг авч зохих журмын дагуу шинжлэх, хадгалах, тээвэрлэх, хуульд заасан холбогдох этгээдэд захиалагаар нийлүүлэх ажлыг тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэх; 10/Донорын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд ногдуулах захиргааны шийтгэлийн торгуулийн хэмжээг Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэн тогтоосон болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw