Чуулганы танилцуулга

133 ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. Хууль батлан гаргах болсон үндсэн шаардлага нь сүүлийн жилүүдэд манай оронд эд, эрхтэн шилжүүлэн суулгах /бөөр, үе, нүдний эвэрлэг, ясны чөмөг, үүдэл эс, зүрх судас, арьс/ мэс засал эмчилгээний тоо нэмэгдэж байна. Иймд зөвхөн ах, дүү, төрөл, садангийн хүмүүсээс донор сонгохоос гадна эдийн тохироо нь нийцэж эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүнийг донорт сонгож байхаар эрх зүйн орчныг бий болгох, улмаар одоо дагаж мөрдөж байгаа хуулийн нэр томьёо, захиргааны хариуцлагын тогтолцоо зэргийг зохицуулсан харилцааг оновчтой тогтоох явдал байв. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж, олон улсын практикт донорын цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний хандлага өөрчлөгдөж биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн бэлдмэлийг хэрэглэх болж эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэл хурдацтайгаар нэвтэрч байна. Иймд дээр дурдсан чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм. Донорын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт орсон болно. Үүнд: 1/гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлээр найдвартай хангах, хэрэгцээтэй нөөц бүрдүүлэх, түүний бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцаж, улмаар нэгтгэн зангидаж байх; 2/ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, донорын үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх ба гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажилд хамтран ажиллаж байх; 3/ донор бол бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан хүмүүнлэг сэтгэлээр цус, эд, эрхтнээ өгөхдөө үнэ төлбөргүй, сайн дурын байх зарчмыг ямагт баримтална. Донор нь хуульд заасанчлан өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх бүрэн эрхээр хангагдаж цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбар гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд хамрагдаж болно. Түүнчлэн донорын үйлсэд идэвхтэй оролцсон хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй эдлэх, эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана. Цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүн жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw