65 9. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 3 дугаар сарын 28наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар орж айлчлав. 10. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Очирбат, Р.Раш нар 2012 оны 3 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд ИБУИНВУ, Франц, Герман Улсад зочилж нийгмийн даатгалын болон хадгаламжийн даатгалын тогтолцоог судлав. 11. Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог 2012 оны 3 дугаар сарын 16-наас 20ны өдрүүдэд Япон Улсад эмчилгээний халуун рашааны талаар судалгаа хийж холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж туршлага судлав. 12. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг 2012 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Солонгос Улсад зохион байгуулагдсан Аялал, жуулчлалын олон улсын зөвлөгөөнд оролцов. 13. Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир 2012 оны 3 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан Олон улсын Самбо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцов. 14. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2012 оны 3 дугаар сарын 30-наас 4 сарын 3-ны өдрүүдэд Парис хотноо зохиогдсон ЮНЕСКО-гийн бүх нийтийн боловсрол, мэдээллийн хөтөлбөрийн хуралд оролцов. 15. Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар 2012 оны 3 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд АНУ, Солонгос Улсад зээлийн батлан даалтын системийг судлаж, туршлага солилцов. 16. Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2012 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохиогдсон ОУПХ-ны 126 дугаар чуулганд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Монгол Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл нар орж дээрх хуралд оролцов. 17. Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2012 оны 3 дугаар сарын 25-наас 4 сарын 1-ний өдрүүдэд Австри Улсад хуулийн төсөл санаачлан боловсруулахтай холбогдуулан туршлага судлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw