112 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргахаар төлөвөлөсний дагуу түүний хүүгийн зардалд 2013 онд нийт 109.8 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрээр авто зам барилгын төслүүд, Авто замын зураг төсөл боловсруулах төслүүд, Орон сууцны хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл, Дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний төслүүд, Цахилгаан, дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн төслүүд, цэвэр, бохир усны шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын төслүүд, Сум дундын төсөл,Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн бичиг баримтад тусгагдсан төсөл, арга хэмжээнээс хэрэгжүүлэх дараалал, ач холбогдлоор нь эрэмбэлж нийт 600.0 тэрбум төгрөгийн арга хэмжээг 2013 онд шинээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж төсвийн төсөөлөлд тооцсон байна. Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2013 онд 695.8 тэрбум төгрөг, 2014 онд 860.1 тэрбум төгрөг болон 2015 онд 531.0 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2013 онд 3,363.6 тэрбум төгрөг, 2014 онд 4,129.3 тэрбум төгрөг, 2015 онд 4,563.5 тэрбум төгрөгт хүрэх хандлагатай байна. Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл 2013 онд 132.5 тэрбум төгрөг, 2014 онд 140 тэрбум төгрөг, 2015 онд 68.7 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,473.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,860.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 387.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2013 онд 5,868.2 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт зарлага 6,891.9 тэрбум төгрөг, улсын төсвийн алдагдал 1 их наяд 23.6 тэрбум төгрөг болохоор байна. Үүнээс эх үүсвэргүй төсвийн алдагдал болох 600.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэх бөгөөд холбогдох хүүгийн зардлыг төсөвт тусган тооцлоо. Төсвийн байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Ё. Мөнхбаатар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw