101 ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /Шинэчилсэн найруулга/ Эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн хүрээнд байгаль орчны салбарын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн “бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх”, “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойн санг гэрээгээр эзэмшиж, хамгаалах, зохистой ашиглах” үзэл баримтлалыг үндэс болгон Ойн тухай, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийг нэгтгэн Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болсон юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Галын аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан Ойн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталсан Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ойн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Үүнд: 1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги ажиллахаар бүтцэд өөрчлөлт орууллаа. Мөн ойн үндэсний хөтөлбөрийг Засгийн газар, улсын ойн менежментийн ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ой бүхий сум, дүүргийн ойн менежментийн төлөвлөгөөг аймаг нийслэлийн Засаг дарга, нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн байгаль орчны газар баталж байхаар тусгав. 2.Засгийн газар хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалт болон ойн ангийн хариуцах талбайн норматив, байршлыг тогтоох, түүнчлэн ойгоос мод бэлтгэх, ойн зам барих, тарьц, суулгац үржүүлэх асуудлыг хариуцах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулж болохоор хуульчиллаа. Мөн улсын тусгай хэрэгцээний газарт ойн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw