128 1/Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 төлөөлөгчийг сонгох нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийг тойрогт хувааж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 50аас доошгүй хоногийн өмнө байгуулна; 2/Тойрог нь сонгуулийн хэсэгт хуваагдах ба уг хэсэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байна. Гурав.“Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх” гэсэн гуравдугаар бүлэгт сонгууль зохион байгуулах байгууллагын тогтолцоо, сонгуулийн хороод, тэдгээрийн бүрэн эрх, сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалттай холбогдсон асуудлыг дараах байдлаар тусгасан. 1/Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь нийслэлийн сонгуулийн хороо, нийслэлийн сонгуулийн тойргийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо байх бөгөөд эдгээр хороод нь сонгуулийн үйл ажиллагааг хуулийн дагуу эрхлэн зохион байгуулж, шатлан захирагдах зарчмаар ажиллана. 2/Сонгуулийн ерөнхий хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хороодод сонгуулийг зохион байгуулж явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ. 3/Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн сонгуулийн тойргийн хороог санал авах өдрөөс 40өөс доошгүй хоногийн өмнө нийслэлийн сонгуулийн хороо ажлын цар хэмжээг харгалзан дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулна. 4/Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдах хэсгийн хороо байна. Түүнчлэн энэ бүлэгт сонгуулийн хороодын бүрэн эрхийг нэг бүрчлэн хуульчилж, сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт руу эшлэл хийсэн болно. Дөрөв.“Сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн дөрөвдүгээр бүлэгт сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогчдын бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам, сонгогч шилжихтэй холбогдсон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw