127 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, Д.Дондог, З.Энхболд нарын санаачилсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, мөрдөгдөж байгаа энэ үед орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн олон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, ажлын цар хүрээ нь өргөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион явуулах асуудлыг биеэ даасан хуулиар зохион байгуулах шаардлагатай гэж үзэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай бие даасан хууль баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 54 зүйлтэй. Нэг.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэгдүгээр бүлэгт уг хуулийн зорилтыг тодорхойлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төрөл зүйлийг ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэж тодруулан тус бүрийнх тодорхойлолтыг тусгаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг олонхыг төлөөлөх буюу мажоритари тогтолцоо, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог хослуулсан холимог хэлбэрийн тогтолцоогоор зохион байгуулахаар хуульчилсан. Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох, түүнчлэн хуульд заасан шаардлагыг хангасан арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар тусгасан. Ээлжит сонгуулийн санал авах өдрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр байхаар хуульчлав. Түүнчлэн нийслэлд Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа иргэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд санал өгөх эрхтэй байхаар тусгасан. Хоёр.“Сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт” гэсэн хоёрдугаар бүлэгт сонгуулийн тойрог, хэсэг, тэдгээрийг байгуулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw