129 асуудлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт руу эшлэл хийж зохицуулсан болно. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийслэлийн хэмжээ гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт болно. Тав.“Нам, эвсэл сонгуульд оролцох” гэсэн тавдугаар бүлэгт улс төрийн намууд сонгуулийн эвсэл байгуулах, эвслийн гэрээ, нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх, сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан. Сонгуульд оролцох эрх бүхий намууд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн ээлжит сонгуульд эвсэл байгуулж оролцож болох бөгөөд энэ тохиолдолд эвсэлд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаараа эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох, нам тус бүр өөрт ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагыг томилох, эвслийн гэрээг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Зургаа.“Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн Зургадугаар бүлэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх нийтлэг журам, нам, эвслээс нэр дэвшүүлэх, бие даан нэрээ дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нэр дэвшигчид туслах, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбогдсон асуудлыг зохицуулсан. Сонгуульд оролцох нам, эвсэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах бол бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхлүүлж, арав хоногийн хугацаанд дуусгана. Нэр дэвшигч нь нийслэлд нэгээс доошгүй жилийн хугацаанд байнгын оршин сууж байгаа болохыг тусгайлан хуульчилсан. Нам, эвсэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 30-аас илүүгүй нэр дэвшигчийг нийслэлийн тойрогт, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Нам, эвсэл тойрогт нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw