126 Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль баталсан нь дараах ач холбогдолтой юм. 1/маргалдагч талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн. Эвлэрүүлэн зуучлалаар маргалдагч талуудын аль аль нь өөрт ашигтай болон ашиггүй үйл баримтыг зуучлагчын тусламжтайгаар ойлгон мэдэж, өөрт учирч болох сөрөг үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр дундын хувилбарыг олж, маргааныг шийдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл өөрийн маргаанаа өөрөө шийдвэрлэх боломжийг хуулиар бүрдүүлж байна. 2/эвлэрүүлэн зуучлалыг хөдөлмөрийн маргаан, гэр бүл цуцлуулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай маргаан, хөршүүд, гэр бүлийн гишүүд, эсхүл хамтран ажиллагсдын хоорондын маргаан, түүнчлэн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй ч шийдэлд хүрэхгүй бол болохгүй хэрэг маргаан, хувийн нууцлалтай болон аж ахуй нэгжийн нууцлалтай холбоотой хэрэг маргаан, мэргэжлийн холбогдолтой хэрэг маргаан, садан төрөл, ойр дотны хүмүүстэй холбоотой харилцан ярилцсанаар шийдэлд хүрэх боломжтой хэрэг маргаан, зохигчдын тохиролцол байгаа ч гэрчийн этгээдгүй хэрэг маргаануудад хэрэглэх боломж нээгдэж байна. 3/Шүүхэд “дундын хувилбартай шийдвэр гаргах” боломж хязгаарлагдмал төдийгүй талууд эвлэрснээс бусад тохиолдолд шүүхийн шийдвэр-тайлбар мэтгэлцээнийх нь үндэслэл нотлох баримтаар илүү тогтоогдож байгаа, үйл ажиллагаа нь хуульд илүү нийцвэртэй хийгдсэн талд ашигтай гарч, нөгөө тал нь өөрт ашигтай байсан нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй гэдэг үндэслэлээр (хүсэн хүлээсэн үр дүнд тэр бүр хүрч чадаагүйгээс) ямагт гомдолтой үлдэж, улмаар шүүх, арбитрын үйл ажиллагаанд ихээхэн бухимдал, хардалт, сэрдэлт үүсгэж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх явдал багасна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw