31 сонгууль товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан Улсын Их Хуралд 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс товлон зарлахаар шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр баталлаа. 5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дох хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байна” гэж заасны дагуу санал авах өдрийг 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана” гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс товлон зарлахаар тогтлоо. 6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хорооноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 364.9 сая төгрөгөөр тогтоолгох санал ирүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү санал дээр Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд “Нийслэлд интернеттэй хэсгийн хороодод камер байрлуулахад зориулж 100 сая төгрөгийг бусад зардалд нэмж тусгах” санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр батлав. 7. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар Сангийн яамны газрын дарга Б.Ганбат, Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од нарыг, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат Улсын Их Хурлын судалгааны төвийн ахлах референт Г.Алтан-Очийг санал болгосноос Б.Ганбат, Г.Гэрэлт-Од нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билэгтийг, Монгол Улсын дээд шүүхээс УДШ-ийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Н.Дагва нарыг томилуулах санал ирүүлснийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw