99 АГААРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /Шинэчилсэн найруулга/ 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан Агаарын тухай хуулиар зохицуулах боломжтой харилцааг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинээр баталсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар давхардуулан зохицуулж байсныг өөрчилж, энэ хоёр хуулийг нэгтгэж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бохирдлыг бууруулах талаар нэгдсэн бодлого, ойлголт, зохицуулалт бүхий нэг хуультай байх зайлшгүй шаардлагатай болсон Иймд Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Агаарын тухай /шинэчилсэн найруулга/, Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр баталсан Агаарын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд дараах өөрчлөлтийг тусгасан. Үүнд: 1/хуулийн хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг нэгтгэж, зарим нэр томьёог шинээр нэмсэн.Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг агаарын чанарыг сайжруулах бүс гэж тодорхойлсноос гадна агаарыг хамгаалах гэсэн ойлголтод хүрээлэн байгаа агаарыг бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, агаарын чанарын төлөв байдлыг зохих түвшинд байлгах, тэдгээрт хяналт тавих ажиллагааг хамааруулсан. 2/байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батлах, түүнчлэн аж ажуйн үйл ажиллагааны явцад хүлэмжийн хийг ихээр ялгаруулах эх үүсвэрээс ялгаруулах хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг холбогдох бусад байгууллагатай хамтран батлахаар хуульчиллаа. 3/агаарын чанарын мэргэжлийн алба нь агаар бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, нийтэд шуурхай мэдээлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байхаар хуульд тусгагдав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw