28 3.Хууль сурталчлах ажлын талаар Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яамд, төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 50 гаруй хүн оролцов. Дөрөв.Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 33 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл давхардсан тоогоор 9, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 6, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, мэдээлэл, тайлан 2-г хэлэлцэж, 18 санал, дүгнэлт гаргалаа. Тайлангийн хугацаанд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 8 удаа, хуралдаж санал, дүгнэлт гаргав. Байнгын хорооноос сүлжээнд нийт 71 материал тавьсны дээр хуулийн болон тогтоолын 31 хувийн хэргийг бүрдүүлэн архивт шилжүүллээ. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 271 хуудас бүхий 33 албан бичиг, иргэдээс 8 хуудас бүхий 2 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 65 хуудас бүхий 13 албан бичиг явууллаа. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо дараахь хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Үүнд: 1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль; 2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 3. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. Улсын Их Хурлын тогтоолууд 1. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай; 2. Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw