105 ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2012 оны 05 дугаар 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Гадаадын улс орнуудад цөлжилттэй тэмцэх талаар тусгайлан хууль гаргасан түүнийг хэрэгжүүлсэн улс орон тийм ч олон биш боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Цөлжилттэй тэмцэх” олон улсын конвенцийг ихэнх улс, орнууд удирдлага болгон хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хөрс хамгаалах талаар 10 гаруй орон, цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар 2 орон холбогдох хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Манай улс хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилготой “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх” тухай хуулийг анх удаа батлан гаргалаа. Ази тивийн улс орнуудаас цөлжилт эрчимтэй явагдаж байгаа 5 орны нэгд манай улс багтаж байгаа бөгөөд дээрх хууль батлагдснаар хөрс хамгаалах болон цөлжилтөөс сэргийлэх олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хуульд тусгав. Тухайлбал: улсын хэмжээнд хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийг тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж, хөрсний шинж чанарт гарч байгаа өөрчлөлтийг тухай бүр нь итгэмжлэгдсэн хөрсний лаборатори тогтоохоор тусгасан. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хөрс доройтлын зэрэглэлээс хамааран хэрэгжүүлэх нийтлэг болон бүс нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хуульд тодорхой болгон тусгав. Тухайлбал: 1/хөдөө аж ахуйн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар: тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх, мөн бэлчээрийг тухайн орон нутгийн малын тоо толгойд тохируулан улирлын хуваарьтай ашиглах; 2/хот тосгон, суурин газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар: иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн болон өмчлөлийн газрын 10 хувиас доошгүй талбайд зохих журмын дагуу мод тарьж, зүлэгжүүлэх, тогтоосон цэгээс бусад газарт хөрсийг хог хаягдлаар бохирдуулахгүй байх, мөн барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын ажлын явцад болон дууссаны дараа эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээх, тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw