61 4.2.Иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2012 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон түүний Тамгын газарт давхардсан тоогоор 246 иргэд, сонгогчдоос 850 хуудас бүхий 204 бүхий захидал ирүүлсэн байна. Дээрх захидлын 139 буюу 69,0 хувийг биечлэн шийдвэрлэж, 17 буюу 8,0 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 23,0 хувь буюу 48 захидал судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэд сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг түүнд хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал: 1.Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа болон бусад асуудалтай холбогдсон асуудлаар хүсэлт 5; 2.Дэд бүтэц буюу барилга орон сууц, хот байгуулалт, газар зохион байгуулалттай холбогдсон асуудлаар хүсэлт 4; 3.Санхүү, эдийн засаг, бүс нутгийн хөгжил болон бусад асуудлаар хүсэлт 3; 4.Нийгмийн халамж, нийгмийн даатгал бусад асуудлаар хүсэлт 10; 5.Шүүхийн шийдвэр, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хүсэлт 5; 6.Байгаль орчинтой холбогдсон асуудлаар хүсэлт 1; 7.Үйлдвэр худалдаатай холбогдсон асуудлаар хүсэлт 1; 8.Эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт 1; 9.Иргэний хувийн асуудлаар нийт 174 захидал ирсэн байна. Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 11, орон сууц, гэр олгохыг хүссэн 58, ажлын байртай холбогдсон 10, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 18, эд материал, мөнгөн тусламж хүссэн 11, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авах асуудлаар 1, шагнал урамшуулалттай холбогдсон асуудлаар 3, гэмт хэрэг, сахилга дэг журамтай холбогдсон асуудлаар 2 бусад асуудлаар 60 хүсэлт бүхий захидал тус тус ирүүлсэн байна. Улсын Их Хурал түүний Тамгын газарт ирүүлсэн захидлыг агуулгын хувьд ангилж үзвэл Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх болон шинээр боловсруулан гаргах хууль, одоо мөрдөж байгаа зарим хуулиудыг өөрчлөн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw