Чуулганы танилцуулга

92 Хавсралт 3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Байгаль хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлан гаргалаа. Байгаль орчин, түүний нөөц баялгийг хамгаалах асуудал нь зөвхөн дан ганц төрийн үүрэг байх бус тухайн орон нутгийн иргэдийн журамт үүрэг болохын хувьд тэдгээрийн оролцоо, сонирхолыг өрнүүлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэх хандлагыг дэмжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Байгалийн нөөцөд тулгуурласан хамтын оролцооны менежментийн зарчмыг амьдралд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч буй зарим орны туршлагыг өөрийн орны онцлог, нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж байна. Байгаль орчны менежментийн энэхүү шинэлэг засаглалын хэлбэрийг хэрэгжүүлэх төрийн захиргааны болон байгаль орчны мэргэжлийн байгууллагын ойлголт мэдэгдэхүүн, туршлага, ур чадвар дутагдалтай байгаа болно. Иймд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгах, хүний хэвийн амьдрах нөхцөл алдагдах, улмаар хойч үед нөхөж баршгүй хор холбогдол учруулахуйц аюулаас урьдчилан сэргийлж, Монгол үндэстэнг орчны доройтлоос үүдэлтэй эндэгдэл, эрсдэлээс хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хуульчлан баталгаажуулах зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хуульд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан. Үүнд: 1.Байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангахад Засаг даргын хүлээх үүргийг тодорхойлох, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан тусгасан. 2.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь 2 жил

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw