Чуулганы танилцуулга

111 Хүний хөгжил санд 2013 онд 503.5 тэрбум төгрөг, 2014-2015 онуудад жилд дунджаар 601.9 тэрбум төгрөг орно. Тус санд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 2013 онд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас 70.0 тэрбум төгрөг орохоор байгаа ба харин 2014-2015 онд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК жилд дунджаар 33.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2013 онд 12.4 тэрбум төгрөг, 2014-2015 онд жилд дунджаар 12.6 тэрбум төгрөгийг зарцуулна. Өмнө төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тус сангаас 10.9 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиар дээд боловсролын байгууллагын өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцах болсоноор тус зардал нэмэгдэж 12.4 тэрбум төгрөг болохоор байна. Харин иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүйн улмаас хишиг, хувиа хүртэж чадаагүй зарим иргэд ирэх онд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тохиолдолд тэдгээрт 2010-2012 онд хуваарилагдсан хишиг, хувиа нөхөн авахад шаардагдах хөрөнгийг тус сангаас санхүүжүүлэхээр тооцов. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй улмаас аваагүй иргэдэд хишиг, хувийг нөхөн олгоход 54.2 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Эдгээр арга хэмжээний дүнд Нийгмийн халамжийн сангаас 2013 онд 309.3 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа нь 2011 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдэж байна. Монгол Улсын Хөгжлийн Банк нь гадаад болон дотоод зах зээл дээр Засгийн газрын баталгаа бүхий бонд гаргах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хөнгөлөлттэй зээл авах зэргээр эх үүсвэр төвлөрүүлэн ажиллаж байна. Гадаад зах зээл дээр бонд гаргах ажлын хүрээнд 2011 онд Дунд хугацааны Евро Бондын Хөтөлбөрийг амжилттай эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2011 оны 12 сард эхний 20 сая долларын бондыг хаалттай хэлбэрээр санал болгож 6 хувийн хүүтэйгээр, 2012 оны 3 сард 580 сая АНУ-ын долларын бондыг олон улсын хөрөнгө оруулагчидад нээлттэй хэлбэрээр санал болгох замаар 5,75 хувийн хүүтэйгээр борлуулсан байна. Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор 200 хүртэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw