Чуулганы танилцуулга

25 11/ Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нараас санаачлан боловсруулж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төслийг, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байгаль орчны багц хуулийн төслийн хүрээнд өргөн мэдүүлэгдсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлж батлууллаа. 12/ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Монгол Улсын иргэнд нэг удаа газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 2013 он хүртэл гэж байсныг 2018 он хүртэл сунгах өөрчлөлтийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулснаар Монгол Улсын бүх иргэн газар өмчлөх боломж бүрдлээ. 13/ Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар: Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11-р хорооны Төмөр замын Туул зөрлөг, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дах Налайх дүүргийн 6 дугаар хорооны болон Тэрэлжийн төв сууринд амьдарч буй иргэдэд хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх хууль ёсны эрхээ эдлэх боломж бүрдлээ. 14/ "Зарим газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын талаар: Энэ тогтоолоор Улаанбаатар хотын Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулав. 15/ "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын талаар: Энэ тогтоолоор Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар, Увс аймгийн нэр бүхий 456841 га газар нутгийг дархан цаазат газар нутаг болгон өргөтгөх, 457435 га газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw