Чуулганы танилцуулга

153 үйлдвэрлэл хөгжих үндсийг бодитой тавив. Энэ бүх амжилт нь эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэний үр дүн юм. Гурав. Өнгөрч байгаа жилүүдэд манай орны иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Зах зээлийн харилцааны нөхцөлд эдийн засгийн урамшууллыг чадамгай ашиглалаа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд сүүлийн 3 жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Үр дүн нь ямар байна гэвэл энэ оны төлийг нь оролцуулаад 50 сая мал малчдын хотонд байна. Үр тариа, төмс, хүнсний ногооны ургацаар улс орон өөрийгөө хангах боллоо. Өрхийн сарын дундаж орлого 2008 оныхоос 2.2 дахин нэмэгджээ. Малчдын амьжиргааны үндэс болсон малын үнэ бараг 3 дахин өсч, гурилын үнэ 4 жилийн өмнөхөөс кг нь 100 төгрөгөөр буурчээ. Ер нь төрөөс авсан арга хэмжээний үр дүнд малчин, тариаланчид сэтгэл өег байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Улсын хэмжээгээр 2008 онд дундаж цалин 250 мянган төгрөг байсан бол 500 мянган төгрөг болж 2 дахин нэмэгджээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын цалин 300 мянган төгрөгөөс 630 мянган төгрөгт хүрлээ. Ахмадын тэтгэвэр 2.2 дахин өсч доод хэмжээ нь 2008 онд 80 мянган төгрөг байснаа 180 мянган төгрөг боллоо. Оюутнууд сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй суралцаж байна. Иргэдэд 1.5 сая төгрөг олгох амлалт биеллээ олж байна. 250 мянган хүн шинээр ажлын байртай боллоо. Дөрөв. Нийгэмд шударга ёс тогтоох гэсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын санал, шаардлагад тулгуурлан Улсын Их Хурал энэ талаар ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчил зэрэг хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан юм. Ёс зүйтэй, соёлтой төр л иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, түүнийг нь баталгаажуулдаг аа. Хээл хахууль, авилгатай шийдвэртэй тэмцэл явууллаа. Энэ талаархи эрх зүйн орчинг чамбай бүрдүүлсэн. Төрийн албан хаагчид ёс зүйтэй, зүрх сэтгэлийн дуудлагаар ажилладаг байх, тэднийг мөнгө, сонирхолд хөтлөгдөхөөс салгахыг бид хүсэж, тэр зорилгодоо хүрэх өндөр шаардлага тавьж ажилласан. Тав. Улсын Их Хурал Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор бүрэн хангаж өгсөн. Хамтарсан засгийн газар байгуулж ажиллуулсан нь алдсанаасаа оносон нь хавьгүй их гэж үзэж байна. Энэ явцад бид улс төрийн тогтвортой байдлыг хангаж хамтарч ажиллах улс төрийн менежерүүд болж чадсан. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, түүний танхимын гишүүдийн идэвхи зүтгэл чамлахааргүй байсныг тэмдэглэж байна. Банк, статистик, санхүүгийн зохицуулах хороо болон аудитын байгууллагын ажиллагаа жигд сайн байлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw