7 байгалийн баялгийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, тухайлбал, зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир шалтгаан юунд оршиж байна вэ? Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэл, чармайлт гаргахын оронд “өөрт ашигтай” талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийдвэр саармагжин замхарч байдаг байна. Үүнийг л эх орон, ард түмнээ бодоогүй ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм. Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв. Гуравт. Төрийн албан хаагчдаас иргэдийг чирэгдүүлэх, санал хүсэлтэд хайнга хандах, өнгө мөнгө, тал тохой татах явдал түгээмэл байгаа нь мөн л Улсын Их Хуралд ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтээс тодорхой харагдаж байна. Энэ талаар хэвлэл мэдээллээр байнга бичиж сануулж байгаа билээ. Эдгээрийг дурдахдаа би манай оронд бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэтээр хэт туйлшруулж ярих нь ч үнэнд нийцэхгүй гэдгийг бас тэмдэглэе. Иргэдийн дүргүйцэл бухимдал, эргэлзээ төрүүлсэн асуудлуудад дүгнэлт хийж, Засгийн газар, агентлагууд, нийслэл, аймгуудын зүгээс зориуд анхаарч, засч залруулах талаар шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Энэ хавар бидэнд хийх ажил, шийдвэрлэх асуудал цөөнгүй байна. Чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2011 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл зэрэг улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлогын нэн чухал асуудлуудыг авч хэлэлцэнэ. Улсын их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлээгүй зарим асуудлыг хаврын чуулганы хэлэлцэх дараалалд орууллаа. Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах болно. Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, ийнхүү зохион байгуулах нь ач холбогдол багатай гэдгийг сонгогчидтой уулзахдаа Та бид олонтаа сонссон байх аа. Энэ асуудлыг ч хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw